2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

МОНГОЛ БАЗАЛЬТ Л.АРИУНБОЛД: ОБЕГ, МХЕГ, Шадар сайд, БХБЯ нарт Мянгантаа сануулж байсан даа. Даан ч ойлгоогүй.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг шуурхай ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэсэн.

Харин энэ талаар “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Л.АРИУНБОЛД:

-Мянгантаа сануулж бсандаа. Даан ч ойлгоогүй. Полиуретан хөөсөөр шүршиж болохгүй, МУ-ын стандартаар ч хориотой гэж ОБЕГ, МХЕГ, Шадар сайд, БХБЯ бүгдэд нь хэлж бичиг өгсөн. Даан ч харамсмаар. Ийм тэсрэх бөмбөг шиг барилга хотод олон бий. гэжээ

Энэ талаар 2019, 2020 онуудад олон удаа сануулсан пост оруулж байжээ үүнд:

2019онд: Олон нийтийн барилга болох Оффис төв,Кино театр,Нисэх онгоцны буудал, Цэцэрлэг, Сургууль, Супермаркет, Орон сууц г.м хүн ам олноор оршин суух байгууламжийг галд шатаггүй болон галын үед хорт бодис ялгаруулдаггүй материалаар барих ёстой. Энэ талаар МУ-ын Барилгын галын тухай хуульд хангалттай тусгасан юм. Харамсалтай нь Хотын захиргааны байр хүртэл Галд шатамхай ПОЛИУРЕТАН хөөс шүршиж дулаалж бна. Гал гарсан үед аврах ажиллагаа явуулах ямар ч боломжгүй,хүмүүс галт шатаж биш хорт бодист угаартаж амь насаа алддаг. Лондонд,Орост саяхан ийм осол болж олон хүн амь эрсэдсэн. Полиуретаны стандартад хүртэл хортой ЦИАНИТ бодис ялгарна гээд заасан байхад л Хан-Уулын энгэрт олон барилга өөрийгөө галт бөмбөгөөр хучиж бна.

2020 онд: МХЕГазар, БХБЯам, Барилгын ХО-ын анхааралд: Дулаан тусгаарлах зориулалттай шүршдэг ПОЛИУРЕТАН хөөс бүтээгдэхүүний Техникийн шаардлага, Монгол Улсын Стандартад -Гадаад орчинтой шууд харьцдаггүй,тусгаарлалтын хана,дотор талын дуулаалга г.м-Хэт ягаан туяаны байнгын тусгалд ил гаргаж болохгүй-Шүршдэг полиуретан хөөс нь шатамхай учраас байнгын +80 хэмээс дээш температурын орчинд ашиглагдах ёсгүй гэжзаасан бна. Богд Уулын өвөрт баригдаж буй барилгууд МУ-ын стандарт зөрчин Шүршдэг полиуретан шүршиж дулаалан гадаад орчин,агаартай үргэлж харьцдаг агаарын завсартай Төмөр фасад хийж бгаа нь аюул дагуулж буйг мэдэх хэрэгтэй. Полиуретан агаартай урвалд орсноор чанараа алддаг ба гал гарсан үед төмөр фасадны цаана яндан мэт уугин шатах нөхцөлийг бүрдүүлж байна. гэж байжээ

2

3

4

5

6

7