2022-07-03

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Украинаас Монголын 100 орчим иргэдийг аварсан МУНДАГ БҮСГҮЙ

Гавъяа одонгоор шагнуулах эрхтэй сайхан сэтгэлтэй эмэгтэй

Биднийг Украин улсын Харьков хотод подвалд амь гуйж, айж гарч чадахгүй байхад Энхзаяа эгч залгаад “Ингээд суувал vхнэ миний дvv нар үхдэг байсан ч оролдож vзээд vхсэн нь дээр эгч нь львовт тосоод авна аюулгүй хvргээд өгнө эгчдээ итгэ” гэж зоригжуулж львов хот руу явахыг шаардан бид зориг орж амьд гарсан.

Бид ахиад жаахан л эргэлзэж, айж подвалдаа удсан бол бид үхэх байсан. Львовт буунгуут тосч аваад машин тэрэг хөлслөн байж биднийг зөөгөөд гэртээ хооллож амраагаад польшийн хил рүү хүргэж өгсөн.

Ямар нэгэн албан тушаал хүлээсэн биднийг зөөж, хооллох ёстой хүн биш зүгээр л гэр бүлтэйгээ львов хотод амьдардаг энгийн иргэн. Энхзаяа эгчд маш их талархаж байна. Ачийг нь мартахгүй.

Та монгол хүүхдүүдийн амийг аварсан шүү.

Хамгийн эхэнд талархах ёстой хүн бол Львов хотын вокзал дээр тосож авсан Энхзаяа гэх сайхан сэтгэлт Монгол эгч. Өөрөө бол Украйн улсын Суми хотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг мундаг эгч. Дайны улмаас Украйн улсын Львов хотод хадам ээж дээрээ гэр бүлийн хамт ирчихсэн байсан. Өөрийнх нь гэр орон бас дайны хөлд үрэгдсэн энэ хүнд хэцүү үед Монгол оюутан биднийг тосож авч гэртээ хооллолж ундалж, Польш улсын хил рүү хүргэж өгч, үнэхээр сайхан найрсаг хандсан.

Энхзаяа эгчийгээ анх хараад л ямар мундаг дайчин гэдгээр нь зөндөө их бахархсан. Хүний нутагт үнэхээр сайхан элгэмсэг хандсан. Үнэхээр энэ эгчид Монгол улсын баатар цол олгох ёстой, тийм эрхтэй ч хүн гэж бодож байна. Өөрийнх нь ажил үүрэг биш байхад зүгээр л тусалж байгаа гэдэг өгүүлбэрийн доор Монгол улсын 100 орчим иргэдийн амь насыг аварсан мундаг эмэгтэй Enkhzaya

2