2022-07-01

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жангум буюу И Ён А Украины ард түмэнд 100 сая вон /83 мянган доллар/ хандивлажээ

Монголчуудын ихэнх нь Жангум киног үзсэн гэвэл буруудахгүй л болов уу. Анх уг кино нь Солонгост 2003 онд цацагдаж байсан бөгөөд манай улсад 2005 2006 оны үед гарч байсан. Сүүлийн жилүүдэд ч бас гарсаар байгаа мөн үзэгчид ч уйдахгүй үзсээр л байгаа билээ.

Уг киноны гол дүрийн жүжигчин И Ён А өдгөө 50 нас өнгөрч явна. Тэрээр 1971 оны 1 сарын 31 нд мэндэлжээ. Солонгостоо 70 80 аад оны эмэгтэй жүжигчид дундаа эхний 10 үнэтэй жүжигчддээ багтдаг. Түүний карьер нь 1997 онд анх Inshalla хэмээх киногоор эхэлж байжээ.

Гуравдугаар сарын 1-нд жүжигчин И Ён А Украинд болж буй асуудалд санаа зовон Украйны ард түмэнд зориулан 100 сая вон ($83,329 доллар) хандивласан байна. Мөнгөний Чекийн хамт И Ён А дайныг дуусгахыг хүсч буйгаа илэрхийлсэн хувийн захидлыг мөн хавсарган явуулжээ.

Тэрээр захидалдаа:

“Эрхэм хүндэт Украины иргэд ээ.

Би бол Өмнөд Солонгост амьдардаг жүжигчин И Ён А.
Дайны ахмад дайчны гэр бүлийн гишүүний хувьд
Дайны харгислалыг би бусдаас илүү гүн гүнзгий мэдэрч байна.

Украинд дайн дуусаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна
Би Украины бүх иргэдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө залбирч байна.

Эрх чөлөө, амар амгаланг эрхэмлэдэг Украины иргэдэд
Итгэл найдвар, зоригоо бүү алдаарай гэж би хүсэж байна!

Би Украины бүх иргэдэд өчүүхэн боловч зүрх сэтгэлээ хүргэхийг хүсч байна.
Бурхан үргэлж тантай хамт байх болтугай.” гэжээ

2