2022-07-01

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин NMN Streamer CTS хоёр гэр бүл болжээ

Би тог дамжуулж байна чамд

Одоо дэлхийн хаа нэгтээ чи хамгийн хэрэгтэй хүн

Би тог дамжуулж байна чамд

Яг хажууд чинь байгаа хүн гэрэлгүй байж магадгүйхэмээн өгүүлэх “Цахилбаа” дууны эзэн бол мэдээж реппер бүсгүй NMN буюу Номин-Эрдэнэ. Тэрээр сүүлийн үед хувийн амьдралаа зохиогоод тун завгүй яваа нь шинэ уранбүтээл туурвихгүй байгаатай холбоотой гэлтэй.

2012 онд анх реппер Цэцэтэй хамтран хийсэн Баяртай дуугаараа олонд танигдаж гарч ирсэн. Mонголын хип хоп урлагт цоо шинэ өнгө төрх, аялгуу болж, хөгжмийн ертөнцийг өнгөлж буй эмэгтэй репперүүдийн нэг. Түүний “Цахилбаа”, “Хэвээрээ”, “Баяртай” зэрэг дуунууд нь орчин үеийн залуусын сонсох дуртай дууны сонголтын нэг болж чадсан. Дуучин бүсгүй маань найз залуугаараа хүүхэд залуусын сайн таних CTS-г сонгожээ.

Дижитал мэдээллийг онлайн хэлбэрээр сонирхолтой хүргэж, шинээр гарсан тоглоомын стрийм хийдэг Streamer CTS буюу Ц.Чинтөгс.

Тэрээр “Лантуун дохио” ТББ-аас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ид шидийн орон” сайн үйлсийн чиглэл бүхий төсөлд долоо хоногийн турш Фэйсбүүк орчинд “Livestream” хийн, цахим тоглоом тоглож цуглуулсан мөнгөө хандивлаж байсан удаатай түүнээс хойш хүмүүс илүү их таньдаг болсон.

Залуу хосууддаа аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

3

4