2022-06-30

Монголдоо

Зөвхөн танд зориулав

“Алтжин” группийн захирал Г.Алтан Бурхан болжээ

Өчигдөр өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр “Алтжин” группийн захирал Г.Алтан өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээлэл ирлээ. Талийгаач тухайн өдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар баттай эх сурвалж мэдээлэв.

Талийгаач Г.Алтан нь Жаст группийн захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарийн хамтаар Эрдэнэт үйлдвэрийн барьцаалан, бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд шүүгдэж байсан билээ.

Түүний хайртай гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Эх сурвалж: asu.mn