2022-07-02

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Украинд байгаа Монгол иргэн: Монгол руугаа явмаар байна. Хоёр жаахан хүүхэд маань үнэхээр хэцүү байна

Украин улсын Харьков хотод байгаа Монгол Улсын иргэн Б.Тэгш-Очиртой холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа. 

Тэрбээр “Бидний байгаа Харьков хотод өглөөний 05:10 цагаас пуужин харваж эхэлсэн. Миний эхнэр Украины иргэн. Би энд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

Одоогийн байдлаар бид газар доорх метрон дотор сууж байна. Агаарын дайралт болох гэж байгаа учраас хүмүүс бүгд метро руу гүйж орж ирсэн. “Газар хэвтээрэй, чихээ дараарай” гэсэн анхааруулга байнга өгч байна. Бас Украин хүн бүр буутай байх хууль батлагдсан. Хотын хаа сайгүй пуужин харван, галдаж байгаа юм байна. 

Украины засгийн газраас “Гэртээ тайван байгаарай. Та бүхний өмнөөс арми ажиллаж байгаа.Тиймээс санаа зоволтгүй” гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ бид яаж тайван байх билээ. Ойр ойрхон тэнгэр дугарч, газар хөдөлж байгаа мэт тэсрэлт болж байна.

Энд нэлээд хэдэн монгол оюутнууд байгаа гэж сонслоо. Тэдгээр оюутнуудтайгаа холбогдсон. Байр түрээсэлдэг, нэгнийдээ цуглачихсан байна гэсэн. Аюулгүй газар, метро руу ороорой гэж хэлсэн. Бидэнтэй Консулоос холбогдож байгаа. Ямар ч байсан Киев рүү ирэх боломж байна уу гэсэн. Бид ярилцаж байгаа.

Онгоцны билет эрт захиалсан боловч бүгд цуцлагдсан. Монгол руугаа явмаар байна. Хоёр жаахан хүүхэд маань үнэхээр хэцүү байна” гэлээ.

Эх сурвалж: zindaa.mn