2022-07-01

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Финляндад сургуулийн хоол үнэгүй. Швед ширээ буюу хүүхэд дуртай хоолоо, дурын хэмжээгээр өөрөө өөртөө үйлчилж авдаг

Финлянд улсын дунд сургуулийн онцлог. Финляндад сургуулийн хоол үнэгүй. Швед ширээ буюу хүүхэд дуртай хоолоо, дурын хэмжээгээр өөрөө өөртөө үйлчилж авна. Энд цагаан хоолтон, болон глютен лактозын харшилтай хүүхдүүдийн хоол тусдаа. Зөвхөн талх гэхэд 6 төрөл.

1. Финлянд боловсрол үнэгүй. Бусад бүх хэрэгцээт зүйлс, үдийн хоол, аялал, сургуулийн хэрэгсэл үнэгүй. Хэрэв хүүхэд сургуулиас 2 км -аас дээш зайд амьдардаг бол сургуулийн автобус гэр сургуулийн хооронд хүргэнэ. Зардал улсын төсвөөс гардаг ба улсын нийт төсвийн 12,2% нь боловсролд зарцуулагддаг.

2. Финляндын дүнгийн систем 10 оноогоор хэмжигддэг. 3-р анги хүртэл дүн тавьдаггүй. 3-7 ангид амаар дүгнэнэ. “Боломжийн”, “Сайн” гэх мэт. Сурагч өөрийнхөө дүнг ганцаараа л мэднэ. Дүнгээс шалтгаалж хүүхдийг буруутгах загнах явдал огт байхгүй, дүн бол хүүхдийг мэдлэгт чиглүүлэх, тухайн хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр гаргахад хэрэг болно.

3. Хүүхэд бүрд өөр хөтөлбөр. Хүүхдүүд нэг хичээл дээр өөр даалгавар биелүүлж болно. Тэдний чадварт тохируулна. Биеийн болон оюуны ялгаатай хүүхдүүд нэг ангид сурна. Хүүхэд даалгавар биелүүлж чадахгүй байвал багш нар нь тусгай хөтөлбөрийг тэр хүүхдэд зориулж боловсруулна. Зарим хүүхдэд нэмэлт хичээл орно. Жишээ нь, цагаачдын хүүхдэд хэлний хичээл гэх мэт. Хүүхэд өөрөө өөртөө ашигтай, хэрэгтэй зүйлийг сонгох боломжтой. Хэрэв хичээл сонирхолгүй байвал өөрт сонирхолтой зүйлийг хийж болно. Ном унших, юм нэхэх гэх мэт.

4. Финлянд сургуульд дүрэмт хувцас өмсөхгүй. Хичээлд дуртай хувцастай ирж болно.
5. Хүүхдүүд заавал ширээний ард суух албагүй. Буйдан дээр суух, эсвэл шалан дээр хэвтсэн ч болно. Цаг агаар дулаан үед хичээл заримдаа гадаа орно. Зүлгэн дээр, эсвэл зориулалтын задгай театр маягаар байгуулсан сандлууд дээр сууж хичээл орно.

6. Гэрийн даалгавар бараг байхгүй. Хүүхэд гэртээ байх үед эцэг эхтэйгээ хамт цагаа өнгөрүүлж, амрах ёстой гэж үздэг. Хэрэв гэрийн даалгавар өгвөл маш бага цаг зарцуулах, хүүхдэд сонирхолтой байх даалгавар өгнө. Жишээ нь, эмээгээсээ залуу байх үеийнх нь тухай сурвалжилга авах, тэр үеийн амьдрал өнөөгийн амьдралын ялгааг ярилцах гэх мэт.

7. Шалгалт огт байхгүй. Финлянд багш нар “Хүүхдийг нэг бол амьдралд, үгүй бол шалгалтанд бэлдэх ёстой. Бид эхнийхийг нь сонгодог” гэж хэлдэг. Багш нар өөрийн хүссэнээр шалгах боломжтой. Хүүхэд 16 настайдаа дунд сургуулиа төгсөхдөө заавал шалгуулах тест байдаг.

8. Сургуульд зөвхөн амьдралд хэрэг болох зүйлийг заадаг. Хамгийн гол нь тасралтгүй өөрчлөгдөж байгаа ертөнцөд шинэ зүйлд дасан зохицох чадвар суулгах чухал гэж үздэг. Янз бүрийн мэдээллийг өөр эх сурвалжаас авах боломжтой гэж үздэг.

9. Бүх сургуулийн орчин нөхцөл ижил, сайн байдаг. Финляндад сургууль сонгоно гэсэн ойлголт байхгүй, гэрийн ойр сургуульд сурна. Энд элит сургууль, баячуудын сургууль гэж байхгүй. Бүгд ижил. Хүүхэд хаана ч амьдарсан ижил чанартай багшаар заалгаж, ижил чанартай хичээлийн хэрэгсэл хэрэглэж, ижил чанартай хоол иднэ.

10. Сургууль дээрээ хонож болдог. Хүүхдүүд заримдаа мешокоо авч очоод багштайгаа сургууль дээрээ хонож кино үзэх, тоглоом тоглох, биеийн тамирын зааланд зөөлөн дэвсгэрүүд дээр унтах, өглөө сургуулийн цайны газарт өглөөний цай ууж зайрмаг идэх боломжтой…

Batzorig Sh