2022-07-01

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад такси 500 төгрөгөөр үйлчлэх ёстой гэжээ

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өгчээ.

Таксины үйлчилгээ эрхлэгчид маань бол бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдэд 500 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг энд дурьдая” гэсэн юм.

“Он гарсанаас хойш өнгөрсөн долоо хоног буюу 6 дахь долоо хоногт өвлчлөлийн тохиолдол нэмэгдээгүй. 0,2 хувиар буюу цөөн хувиар буурсан байна. Энэ нь юу харуулж байна вэ гэхээр айхтар буураагүй ч гэсэн өвчлөлийн тохиолдлууд бол тогтворжсоныг илтгэж байна.

Шинжилгээний тоо буураагүй. Харин шинжилгээнд орсон иргэдийн илрүүлэлт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10 орчим функтээр буурчээ. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Омикрон хувилбарын тархалтын үед авсан тодорхой үйл ажиллагаанууд, хязгаалалтууд, мөн энэ өвчний шинж тэмдэг нөхцөл байдлаас нь хамаарч Дархан-Уул аймагт Омикрон хувилбарын тархалтын үндсэн оргил үеүүд бол тогтворжих ийм байдал руу орж байна гэж ажиглагдаж байна.

Ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлээд олон нийтийн хамарсан үйл ажиллагаа, хурал зөвлөгөөнүүд, бусад урлаг соёлын арга хэмжээ, спортын арга хэмжээнүүд хэвийн ажиллах боломж нь бүрдэж байна гэж ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд тавих хяналтаа сулруулахгүй. Цар тахлын хуулийн хүрээнд тавих шаардлагуудаа тавьж явна. Байгууллагууд маань халдвар хамгааллын дэглэмээ барих, 50 хувийн танхимын дүүргэлт гээд зарчимын шаардлагуудаа мөрдөж ажиллана.

Өнөөдрийн байдлаар өвчлөлийн тохиолдол сумдын хувьд, аймгийн хэмжээнд ямар нэгэн хүндэрсэн зүйл байхгүй. Аймгийн хэмжээнд маш хүнд зэрэгтэй 2 иргэн байгаа. Өөд болсон хүн өнгөрсөн долоо хоногт бүртгэгдээгүй. Мөн хүүхдийн өвчлөл огцом нэмэгдээгүй тогтвортой байна. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн тоо ашиглавал зохих эмнэлийг орны 50 хувьд нь байна. Тиймээс бид эм, эмнэлгийн хангамжийн нөөц бүрдсэн байна гэж үзэж болно.

Дугуй шатааж байгаатай холбоотой асуудлаар бид газар дээр нь ажилласан. Зөвхөн нэг туслах аж ахуй эрхлэхийн тулд малынхаа тэжээлийг халаахын тулд машины дугуй удаа дараа шатаасан зөрчил илэрсэн. Энэ бол Дархан-Уул аймгийн харьяат иргэд биш. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат иргэд ийм үйлдэл гаргасан. Үүн дээр хатуу арга хэмжээ авч ажиллана. Дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулж зөрчлийн хэрэг үүсгээд явж байгаад.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 500 төгрөгөөр такси үйлчилгээнд явуулах хувилбарыг ярьж байгаа. Үүнийг бид уриалга хэлбэрээр биш Дархан-Уул аймагт нийтийн тээврийн бодлого барьж байгаа байгууллагуудаар шууд мөрдүүлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд такси үйлчилгээ 500 төгрөгөөр мөрдөгдөж явна. Үүнийг бол тун удахгүй хэрэгжүүлж ажиллуулах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн.

Таксины үйлчилгээ эрхлэгчид маань бол бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдэд 500 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг энд дурьдая” гэсэн юм.