2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

СОЛОНГОСТ Хууль Бусаар Амьдарч Байгаа МОНГОЛ Бяцхан Хүүхдүүд Маань ВИЗТЭЙ Болох Боломж Бүрдэжээ

Солонгост төрсөн хүүхдэд иргэншил олгох тухай хуулийн хэлэлцүүлэг өмнө болж байсан талаар манай сайт мэдээллсэн билээ.

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яам “Иргэншил олгох хууль” хэрэгжүүлэх санаачлага гарган хэлэлцсэн юм. Тэгвэл энэ талаар нааштай хариунууд гарсан байна энэ талаар Солонгост байгаа сэтгүүлч Ижилболд Эрдэнэбат мэдээлэл оруулсан юм.

Тэрээр: Хамгийн их санаа зовдог асуудлын нэг байлаа. Ашгүй Хууль зүйн яамнаас шинэ шийдвэр гарч солонгост хууль бусаар амьдарч байгаа бяцхан хүүхдүүд маань визтэй болох боломж бүрдэж байна. Энэхүү шийдвэр гаргахад хүний эрхийн байгууллагуудын оролцоо хамгийн их. Солонгост аливаа шийдвэрийг маш удаан судалгаа шинжилгээ хийгдэсний дараагаар гаргадаг. Ямартай ч монголын минь ирээдүй болсон хүүхдүүдийн маань нэгээхэн хэсэг нь визтэй болох боломж бүрдсэн байна шүү.

Ямар хүүхдүүдэд виз олгох:

Солонгост төрсөн, Солонгост 15 жилээс дээш амьдарсан, одоо дунд, ахлах сургуульд сурч байгаа болон ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

Солонгост төрсөн, мөн бага насны 6 нас хүрээгүй байхдаа Солонгост орж ирсэн, ирээд 6 жилээс дээш амьдарсан, одоо бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа эсвэл ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

Эсвэл нярай байхдаа орж ирсэн, нялхаасаа хойш ирээд 7 жилээс доош амьдарсан, одоо Солонгосын бага, дунд ахлах сургуульд суралцаж байгаа болон ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

Сургуульд суралцаж буй хүүхдүүдэд түр оршин суух D-4 виз олгох бөгөөд ахлах сургуулиа төгссөний дараа ч цаашдын сурч боловсрох эрх, ажилд орох зэрэгт тухайн хүүхдийн ажил мэргэжлийн чиг хандлагад тохирсон оршин суух статус олгох юм байна

Тодорхой мэдээллийг 1345 залгаад #7 дарж монгол ажилтнаас лавлаарай.Солонгост хууль бусаар байсан хугацааны торгууль төлөгдөх зэрэг мэдээллийг урьдчилан лавлана уу!

Мөн үүнтэй холбоотой хууль зүйн товчоо болон холбогдох хувийн байгууллагад өндөр төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх тусламжийг гадаад иргэдийг дэмжих төвийн Монгол ажилтнуудаас авна уу.Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төв 02-3785-0422.

2

3

4