2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ковидоор Монгол Гэрт Тусгаарлагджээ

УИХ-ын гишүүн, ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ковидын халдвар авч, хэвтэн эмчлүүлж байгаа талаараа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэж байсан билээ.

Тэрбээр “Ковид туссан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Ахан дүүс минь ханиад томуутай адилтгаж хөнгөн үзэж болохгүй айхтар халдвартай, биед байгаа суурь архаг өвчин болгоныг барьдаг, хоруу чанар ихтэй хэцүү өвчин юм байна. Миний тухайд ковидын эсрэг хийлгэсэн вакцины 3-дахь тун, ачит эмч сувилагч ажилтнууд, биеийн дархлаандаа найдаж сууна. Хүмүүс минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихын хамт дархлаажуулалт, вакцины бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж хайртай хүмүүсээ хамгаалаарай.” гэж зөвлөлөө.

Дашрамд дурьдахад, төрийн ордонд ажиллаж буй бүх ажилчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулахад олон тооны халдвар илэрч саарал ордон цахим хэлбэрт шилжиж буй талаар мэдээлсэн.

Тэрээр эмчлэгдээд дууссан бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ бариад цэвэр агаарт нөхөх сэргээх эмчилгээ хийлгэж Монгол гэрт тусгаарлагдаж байгаа талаараа ийн бичжээ.

Өдрийн мэнд хүргэе. Үргэлж сэтгэлийн их дэм хайрлаж байдаг “Нүүр номын” хүндэт олон найзууддаа их баярлалаа. Эмчилгээ сайхан болоод гараад ирсэн. Халдвар хамгааллын дэглэмээ сахиад монгол гэртээ тусгаарлаад авлаа” гэжээ. Эрхэм төрийн түшээ, дархан аваргадаа хурдан бүрэн эдгэрээрэй хэмээн ерөөж байна. гэжээ

боломжтой бол та ч гэсэн цэвэр агаарт нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд аваарай

3