2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Б.Отгонтуяа: Ийм аймар нийгэмд амьдруулж байгаад уучлаарай үрс минь Энх сайхан цаг ирэхийг хүлээсээр ээж аавыхан нас хүрэх юмуудаа

Шинэ үе хамтлагаар овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Отгонтуяа буюу Отгоо хэмээх чадварлаг, авьяаслаг бүсгүй билээ. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг хол илүү давна.

Кинонуудаас нь дурдвал “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээсэн.

Жүжигчин бүсгүй өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан. Гэр бүлийнхээ бизнесийг урлагийнхаа хажуугаар амжилттай удирдан явдаг энэ бүсгүй нийслэлийн өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдардаг. Түүний хувьд 2002 онд СУИС-ын кино драмын жүжигчний ангид орж байжээ. Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёогийн гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байсан гэдэг.

Түүнийг дөнгөж 1-р курсын охин байж ямар нүүрэмгий юм бэ хэмээн тухайн үед Бооёо хэлж байжээ. Тухайн үед “Шинэ үе”-ийнхэн жил бүр СУИС дээр уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь оролцож шилдэг эмэгтэй дүр болсоноор Шинэ үе продакшинд орох эхлэл нь тавигдаж байсан түүх түүнд бий.

Тэрээр тэсгэл алдан өнөөдөр өөрийн сошиал хуудсандаа ийн нэгэн пост оруулсныг уншигч танд хүргэж байна: Ийм аймар нийгэм амьдруулж байгаад уучлаарай үрс минь. Энх сайхан цаг ирэхийг хүлээсээр ээж аавыхан нас хүрэх юмуудаа.