2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин Нара: Мал ч хамаагүй олж аваад энэ хүнээс л холхон бх минь

Дуучин Нарагийн ээж, 60 настай. Оворгүй Нарагийн найз юм шиг л харагдаж байна. Түүний ээжийг Эрдэнэчимэг гэдэг бөгөөд хүүхэд байхдаа ээжийгээ дагаж хүүхэд залуучуудын театрт байнга очдог байжээ. Дуучин Нара 25-р суваг телевизийн Ижий минь нэвтрүүлгээр ээж Эрдэнэчимэгийн хамтаар оролцсон юм. М.Нарантуяа: “Манай ээж чинь их сайхан хүүхэн бий.

Ерөнхийдөө урлагийн хүн болоод ч тэр юм уу үеийнхнээсээ хамаагүй овор багатай харагддаг. Найзууд нь ч тэгж магтдаг, би ч гэсэн харахаар тийм харагддаг. Театрын будгаар хүүхэлдэйгээ будчихдаг, өөрийгөө ч сэмхэн будаад загнуулдаг охин байсан хэмээн саяхан цэнхэр дэлгэцийн өмнө ярьж явсан.

Тэрээр цахим хуудаснаа: Идэж уух, өмсөх зүүх, уулзаж учрах, нөхөрлөх, ер бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг ээжтэй бх ямар хэцүүмбэээ. Ая эвээр нь бх гэж хичээсээр дуусах хорвоо бн. Юм л бол хүүгээ л хичээ гэнэ. Над шиг хүүгээ хичээдэг хүн бас хорвоо дүүрэн биш л бх Ээж л энэ хорвоод намайг галзууруулах цор ганц хүн юм бн.

Байнга хяналтандаа хажуу дэргэдээ уях гэнэ, күэ яавал ийм ээжээс холхон бх вэ… Галзуурахад ганц хуруу дутуу бн. Яахаараа ингэж хүнийг төрүүлсэн гэхээрээ өртэй юм шиг өөрийн хүслээр байлгах гэдэг бнаа. Гамшиг цаашаа. гэжээ.

2