2022-01-23

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин С.Сэрчмаагийн ШИНЭ ЗАГВАР

Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг бол С.Сэрчмаа. Түүнийг фенүүд нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч  бий.

Уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон дуучин бүсгүй уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон сурагтай.  Өнгөрсөн сар гаруйн хугацаанд хоёр охинтойгоо АНУ-аар аялж байгаад ирсэн тэрээр стиль имидждээ өөрчлөлт хийжээ. Дунд зэргийн үсээ бүр халимаг, тэр дундаа 2000 оны стилийг санагдуулам болгон өөрчилжээ.

Дуучин бүсгүйн хувьд хошин мэдрэмж өндөртэй бөгөөд өөрийн гэсэн онигооны групптэй гэнэ лээ.

Өдгөө 39 настай тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө 50 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийж явсан сэргэлэн бүсгүй.

түүний сүүлийн үеийн гэрэл зургуудаас

3

4

5