2022-01-23

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Х.Намуун: Бурхан минь өнгөрсөн сар миний амьдралын хамгийн харбараан өдрvvд өнгөрлөө…

Авъяас билэг нь ундарсан Жүжигчин Д.Хүрэлхүү: Х.Намуун, Х.Сүрэн гэх хоёр охинтой. Түүний том охин Х.Намуун Монголчуудад тэр дундаа охид бүсгүйчүүдэд хэдийн өөрийн бүтэгдээхүүнээрээ танил болсон нэгэн. Тэрээр Wolarsеn хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа. Чадварлаг гайхалтай бүсгүйчүүдийн нэг гэдэгт хүмүүс маргахгүй байх.

Хорь гаруй жил хамт амьдарч, хоёр сайхан охины аав болсон МУГЖ Хvрэлхvvгийн гэр бүлд сvvлийн нэг сар хvнд хэцvv байсан талаар Х.Намуун өөрийн цахим хуудсандаа бичсэн юм.

Тэрбээр: Яохх Бурхан минь өнгөрсөн сар миний амьдралын хамгийн харбараан өдрvvд өнгөрлөө. Амьдрал зvгээр орвонгоороо эргэдэг юм байна.

Ээж маань ковидоор маш хүнд өвдөөд, би өөрөө зүгээр л дагаад ………… санагдсан..

Сар гаран эмнэлэг дээр сууж байхдаа амьдралынхаа ихэнх цагийг ямар хэрэггүй юманд өнгөрүүлдэг байсан юмбээ л гэж бодож суусан.

Эрүүл саруул, хайртай хүмүүстэйгээ байхад тэр мөнгө төгрөггүй байх, ажил төрөл бүтэхгүй байх зэрэг бол үнэндээ л зовлон биш шүү…

Өвдөж байгаа хүн өөрөө маш хэцүү ч гэсэн ард нь сахиж байгаа ар гэрийнхэн нь ялгаагүй л маш хүнд байдалд ордог.

Эмч, сувилагч, асрагч нарын харьцаа, чадвар, сэтгэл үнэхээр хайр хүрэм байсан.

Хагацал зовлонгоос аварсан Монгол Японы эмнэлэгийн нийт ажилчиддаа зүрх сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэнд талархаж амьдрах болно..

Нөхөрсөг зөвлөгөө: Үнэтэй гутал хувцас утас г.м зүйлс авах гэж байгаа бол нэг удаадаа болиод ээж аавдаа Ойр дотны хүмүүстээ зориулахыг бодоорой…гэжээ