2022-01-21

Монголдоо

Зөвхөн танд зориулав

ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилжээ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг 13.00 цагт танилцуулна.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байв.