2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

3өн Билэг нэвтрүүлгийн шилдэг оролцогч зaйрaн Б.Эрдэнэсан жүжигчин Жижгээ, Цогтоог ингэж 3өгнөж Байжээ

Зөн билгийн тулаан-Монголд нэвтрүүлгийн анхны ялагчаар Буянтогтохын Эрдэнэсан тодорч байсан юм. Дэлхийд алдартай энэхүү шоу нэвтрүүлгийг NTV телевизийн хамт олон үзэгч та бүхэнд албан ёсны эрхтэйгээр хүргэж эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Нэвтрүүлгийн танилцуулгад түүнийг “Б.Эрдэнэсан бол Улаанбаатарын үе дамжсан зайран. Программч мэргэжилтэй ч 10 жилийн өмнө биед нь нууцлаг, онцгой мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Тэр есөн үеэрээ бөө бөгөөд ах Анхбаяр нь мөн зөн билэгтэн. Дөрвөн жилийн өмнө Б.Эрдэнэсан Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг түрүүлсэн. Дараа нь тэр Оросын тулаанд орж, түрүүлж байна гэсэн зүүд зүүдэлжээ. Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг” гэж танилцуулжээ. 

Харин Жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой мэдээлэл хүргээд амжсан юм.

Цогтоо Зайран Эрдэнэсанд тэмцээнд амжилт хүсэн: Оросын зөн билгийн тулаанд 5000-аад хүн бүртгүүлснээс Шилдэг 5-д үлдэж чадлаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа зaйрaн зaлyyдаа амжилт хүсч бүгдээрээ түм буман ЗҮРХ дарцгаая. Одоогоос 4-н жилийн өмнө +17 гараагүй байхад бид 2-т зeгнeж хэлж байсан бүхэн нь биелэсэн байдаг юм аа гэжээ.

Харин тэдний энэ зөгнөсөн зүйл юу байсан талаар жүжигчин залуусын сошиал дагагчид ихээр сонирхон зарим нь тэднээс юу зөгнөн хэрхэн биелэсэн талаараа ярихыг хүсэж байв.