2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Та Урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн бол ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ

Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар хэлэлцэж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 болгон бууруулж 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах талаар тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.

Тодруулбал, Зээлийн батлан даалтын сан дээр хуулийн өөрчлөлт оруулж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.

  • Богино хугацаанд 30 хувийн урьдчилгааг
  • 20 хувь хүний хуримтлал
  • 10 хувь Зээлийн батлан даалтын сангаас гаргах юм.

Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд “Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нээлттэй болсон. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо холбогдох дүрэм, журмыг боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлнэ” гэв.